Зөгийн хор (яд)

Бүлэг: Хуудас

 

 

 

Зөгийн хор (яд)

 

Зөгийн хор нь ажилчин зөгийний хорын булчирхайнаас ялгардаг шингэн бөгөөд үүр байраа хамгаалах зорилгоор бусад амьтдыг хатгаж хордуулдаг. Зөгийн авгалдай 10 хоногтой үеээсээ эхлэн булчирхайн хөгжиж хор ялгаруулж эхлэх ба 1 зөгий дунджаар 0.2гр  зарим үед 0.4гр хүртэл хор гаргадаг. Зөгийн хор нь шаргалдуу туяатай, тунгалаг, өвөрмөц хурц үнэртэй, гашуувтар амттай, өтгөвтөр бодис юм. Хор нь хүчтэй хүчил юм. Зөгийн хор нь этилийн спирт, нарны гэрэл, 100-110 өндөр хэмд задарна. Зөгийн хор нь 13 төрлийн уураг, фермент, 18 төрлийн амин хүчил,  11 органик бодис агуулагддаг. Зөгийн хорыг уушигны багтраа, нурууны мэдрэлийн үрэвсэл, үе мөчний зарим төрлийн ба цусны даралт ихсэх өвчний үед хэрэглэнэ. Зөгийн хор нь гадаад дотоод зах зээлд хамгийн их эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн юм. Дэлхий дээр 1гр зөгийн хор 50-100 ам долларт хүрдэг. Манай улсын зөгийн аж ахуйнууд зөгийн хорыг бараг хэрэглэхгүй байна. Зөгий нэг удаагийн хатгалтаар 0.2-0.3гр хор ялгаруулна. Эрүүл хүнд 5-10 удаа зөгийгөөр хатгуулахад тэсвэрлэж хэвийн байдаг. Зөгий хатгах үед өвдөх, улайх, хавдах үзэгдэл болдог. Хүндэрсэн тохиолдолд зүрх дэлсэх, толгой эргэх, биеэр улаан толбо гарах, огин бөөлжих, гүйлгэх, цусны даралт унах, ухаан алдах зэрэг аюултай. Ялангуяа жирэмсэн эмэгтэй, хүүхэд, настайчууд зөгийнд хатгуулж болохгүй. Толгой, нүүр, мэдрэлийн эрхтэний орчим хатгуулах нь аюултай тул зөгийн дээр ажиллахдаа хамгаалалтын тор малгайтай байх хэрэгтэй. Зөгий хатгаж хүндрэл илэрмэгц анхны шатны тусламжинд хорыг шахаж гаргах, хатгасан газарт наштирны спирт түрхэх, демидрол, супрастин, сүү өгөх. Хатгасан газар нойтон алчуур, мөс, хүйтэн компресс тавих ба воктой хүйтэн усаар угаах хэрэгтэй.

Зөгийн хороор эмчлэх:

-              Мэдрэлийн системийн хямралын үед:

                Эхний өдөр нэг зөгийгөөр, дараагийн 10 өдөр өдөр бүр 1 зөгий нэмж хатгуулна. Өвчтөн энэ хугацаанд 55 удаа эмчлүүлсэн байх ба дараа нь 3-4 өдөр завсарлаж өдөр бүр 3 удаа хатгуулна. 2р курс эмчилгээ /2.5 сар/ өвчтөн 180-200 удаа хатгуулна. Мөн дээрх аргын эмчилгээг долоо хоногт 2 удаа буюу 45 хоног дараа нь 1.5-2 сар амраад дахин эмчилгээг үргэлжлүүлнэ. Хэрэв өвчтөн бүрэн эдгэрсэн буюу эмчилгээ аваагүй тохиолдолд эмчилгээг зогсооно.

-              Цус харвалт /гипертони/ өвчний (I, II үеийн) өвчнийг эмчлэхэд:

                Хүзүүний тус газарт зөгийгөөр хатгуулж эмчлэхдээ 2 долоо хоногт 4-ээс илүүгүй удаа, эмчилгээг өдөр бүр хийж болохгүй.

-              Толгой хүчтэй өвдөх үед:

                Дагзны ясны хэсэгт 4-8 зөгийгөөр шууд хатгуулна.

-              Титэм судасны нарийсалтийн (стенокорд) үед:

                Зүүн гарын мөр, зүрхний хэсэгт 2-5 зөгийгөөр хатгуулна. Курс эмчилгээ 60-120 зөгий.

-              Хураах судасны үрэвсэл (нөжрөх) үед:

                Хураах судасны цус өтгөрч бүлэгнэсэн хэсэгт зөгийгөөр 8, 12-оос илүүгүйгээр хатгуулна. Курс эмчилгээ 40-100 удаа. Өвчтэй судсанд 4-10ширхэг, 1 судсанд 4-өөс илүүгүй хатгуулна.

-              Рематизмыг эмчлэх нь:

                Биеийн өвчтэй хэсэгт зөгийгөөр хатгуулна. 1 хоногийн дараа урд хатгуулснаас 4-8см зайтай газар хатгуулна. Зөгийн тоог өдөр бүр 1-ээр нэмж нийт 5-д хүргэнэ. 2 хоног амарсаны дараа эмчилгээг үргэжлүүлэн 5-1 хүртэл тоогоор хорогдуулах замаар дуусгана. Хэрэв өвчтөний өвчин намдахгүй бол курс эмчилгээг давтан хийнэ.

                Зөгийн хороор эмчлэхдээ эмчийн нарийн хяналт дор явуулна. 

 

 

 

Facebook

Mail (Yahoo)

Бидний тухай

Цахим шуудан mongolzugiinbal@yahoo.com

Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дар

Байршилийг мэдэхийг хүсвэл энд дар

Thursday the 18th. Developed By TsonkhChuluu Media| Copyright 2013